БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНСУ-д хийх айлчлалаа хойшлуулжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНСУ-д хийх айлчлалаа хойшлуулжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн араас БНСУ-д хийх айлчлалаа хойшлуулжээ.

 

Айлчлал хойшлогдсоныг БНХАУ эрх баригчид сайдын ажлын хуваарь шахуу байгаатай холбон тайлбарласан гэж БНСУ-ын нийслэл хот дахь дипломат эх сурвалж "KBS" сувагт мэдээлжээ. Ван И ирэх долоо хоногт Сөүлд айлчлахаар төлөвлөж байсан боловч Хятадад энэ сард явуулахаар товлосон улс төрийн үйл явдлын улмаас төлөвлөгөө цуцлагдсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сөүлд хийх айлчлалаа хойшлуулсан нь Бээжингийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэх таамгийг эх сурвалж үгүйсгэжээ. Түүний хэлснээр, Ван И-гийн айлчлалыг хойшлуулах шийдвэрийг өмнө нь гаргасан аж. Эх сурвалж мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Японд хийх айлчлалаа хойшлуулсныг мэдээлсэн байна.

Ван И Бээжин хотноо 10 дугаар сарын 26-29-нд болох Хятадын Коммунист намын Төв хорооны бүгд хурлын дараа Сөүл, Токиод айлчлах төлөвтэй байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Азийн орнуудаар хийх айлчлалаа Япон улсад хийх айлчлалаар хязгаарлахаар болсон тухай тус улсын Төрийн департамент өнгөрөгч бямба гарагт мэдээлжээ. Помпео мөн Монгол, Өмнөд Солонгост айлчилж, “өндөр албан тушаалтнууд”-тай уулзахаар төлөвлөж байсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.