Үлсан хотын 33 давхар шатсан орон сууцны галыг 16 цагийн дараа бүрэн унтраажээ.

Үлсан  хотын  33 давхар  шатсан орон  сууцны  галыг  16 цагийн  дараа  бүрэн  унтраажээ.

Үлсан хотын 33 давхар шатсан орон сууцны галыг 16 цагийн дараа бүрэн унтраажээ. Азаар энэхүү галаар нас барсан хүн байхгүй. Биеийн байдал хүндэвтэр 3 хүн байна. Онцгой албаныхан нисдэг тэрэг шаттай машин хүлээж цаг алдалгүй амжилттай дотогш нэвтэрч дээвэр дээр болон дайжих газруудад байсан хүмүүсийг аварч, 127 айл тус бүрийг нэг бүрчлэн шалгаж гарч чадахгүй үлдсэн хүмүүсийг аварч гаргажээ. Эмнэлэгт хүргэсэн 93 хүн эмчилгээ аваад эмнэлгээс гарчээ. Эхний шалгалтаар 12 давхараас гал гарч эхэлсэн гэж үзэж байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг тодруулах гэж ажиллаж байна. Үлсан хотын захиргаа орон гэргүй болсон иргэдтэй уулзсан бөгөөд түр хорогдох байр болон төрөл бүрийн тусламж үзүүлэх тараар бодлого хэрэгжүүлэх гэж байна.

Мэдээг орчуулсан: Ж.Нармандах, 2020.10.10. Эх сурвалж: MBC мэдээ.

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.