БНСУ-ын өмнөд хэсгийн Үлсан хотод 33 давхар өндөр цамхагт шатжээ

БНСУ-ын өмнөд хэсгийн Үлсан хотод 33 давхар өндөр цамхагт шатжээ

БНСУ-ын Үлсан хотод 33 давхар Жүсан холимог орон сууцанд 8-ны өдрийн (2 цагийн өмнө) шөнийн 23 цаг 14 минутанд маш том гал гарлаа. 15-аадхан минутан дотор гал байраар тархжээ. Гал 12 давхраас эхэлсэн гэж үзэж байна. 9-ны өдрийн 00 цаг 55 минутын байдлаар галыг өрөнхийд нь дарсан бөгөөд онцгой албаныхан галаас зугатаж дээвэр дээр гарсан байсан 40-өөд хүнийг аварсан байна(Нисдэг тэрэг нисэх цаг хүлээлгүй доторх шатаар өгсөж аварсан магадлал их). Түүнээс гадна 28 хүн угаартаж эмнэлэгт хүргэгдээд байна. Гал командынхан байран дотор нэвтрээд өрөө болгон руу орж хүмүүсийг шалгаж байна. Салхи маш хүчтэй салхилсан нь галыг хурдан асахад нөлөөлжээ. Гал гарсан даруйд олон зуун хүмүүс гадагш зугтаж гарсан байна. Одоогоор нас барсан хүн гараагүй ч байшин дотор үлдсэн хүмүүс байгаа гэж үзэж байна. Энэхүү байранд доод давхруудад нь үйлчилгээний төвүүд, дээд давхруудад нь 127 айл байсан байна. (Дөнгөж сая дэлбэрэлт гарч, мөн салхи хүчтэй салхилж байгаагаас гал улам асах шинжтэй байна гэсэн мэдээ ирсэн байна)

Мэдээг орчуулсан: Ж. Нармандах, 2020.10.09

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.