Аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА

Аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАНА

Дундговь аймгийн Онцгой комисс өнөөдөр /2020.02.18/ хуралдаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Хурлаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тогтоон, Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.