БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв

БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв

БНХАУ байгаль орчин, хөдөө аж ахуй болон газрын хэмжилтэд ашиглах тандалт судалгааны “Gaofen-13” оптик хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац мэдээлжээ.

Хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 00 цаг 57 минутад CZ-3B ("Чанжэн-3B") зөөгч пуужингаар Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн сансрын буудлаас хөөргөжээ. "Чанжэн" цуврал пуужингийн хувьд 349 дэх  удаагаа хиймэл дагуул хөөргөсөн байна.

БНХАУ-ын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэдээлж буйгаар,  “Gaofen-13”-ийг мөн байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгахад ашиглах аж.

БНХАУ сансар судлалын үндэсний хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа билээ. Тус улс цаг уур, харилцаа холбоо, навигацын хиймэл дагуулуудаас гадна, солирууд болон Ангараг гаргийг судлах технологийг боловсруулж байгаа юм. Хятадын эрдэмтэд Ангарагийг судлах анхны төслөө наймдугаар сарын эхээр эхлүүлсэн бөгөөд уг гаргийн гадаргууг ойрын ирээдүйд эрчимтэй судалж эхлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Трамп коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ 2020-10-11

ОХУ-д халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан дээд үзүүлэлтэд хүрчээ 2020-10-12

Билл Гейтс: Дээд зэргийн үр дүнтэй вакцины хүчинд л хүмүүс хэвийн амьдралдаа эргэн орно 2020-10-12

Коронавирусний халдварын хоёр давалгаа СҮЙРЭЛ ДАГУУЛЖ эхэллээ 2020-10-12

Коронавирус гар утас, мөнгөн тэмдэгт дээр ​​дөрвөн долоо хоног амьдрах чадвартайг тогтоожээ 2020-10-12

БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв 2020-10-12

"Лос-Анжелес Лейкерс" 17 дахь удаагаа NBA-гийн аварга боллоо 2020-10-12

Коронавирус хүний арьсан дээр хэр удаан байдгийг хэлжээ 2020-10-12

БНАСАУ-ын үзүүлсэн пуужингуудыг Японы систем амдан сөнөөж чадахгүй гэж үзэж байна 2020-10-12

Нидерландад коронавирусээр дахин халдварласны дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ 2020-10-13

Шинэ халдварт өвчнөөс хамгаалах асуудал хариуцсан комисс байгуулах шийдвэр гаргажээ 2020-10-13