Коронавирус хүний арьсан дээр хэр удаан байдгийг хэлжээ
Коронавирус нь хүний арьсан дээр 9 цаг орчмын хугацаанд байх чадвартай бөгөөд аюул учруулж болзошгүй байдгийг Японы Киотогийн Анагаах ухааны их сургуулийн судлаачид тогтоожээ. Энэ нь ханиадны вируснээс тав дахин илүү үзүүлэлт аж.
Киотогийн судлаачид туршилт явуулах үеэрээ хүний арьснаас авсан дээжин дээр 100 мянган төрлийн ханиадны вирус ба шинэ төрлийн коронавирусийг тавьжээ. Ингэхдээ тэд вирус хэр хурдан алга болж байгааг нь ажигласан байна. Туршилтын явцад ханиадны вируснууд хүний арьсан дээрээс 1-2 цагийн дараа алга болж байсан бол коронавируснийх 6-11 цаг, дунджаар 9 цаг хүний арьсан дээр тэсвэртэй байжээ.
Түүнчлэн 80 хувийн эталоны спирт нь коронавирусийг 15 секундын дотор бүрэн устгаж байгааг туршилтын дүн харуулжээ. Үүнээс гадна гараа усанд угаасан тохиолдолд ч коронавирусний хэмжээ 100 дахин буурч байгааг тогтоосон байна. Хэрвээ гараа савангаар 15 секунд угаасныхаа дараа 10 секунд усаар зайлвал арьсан дээр коронавирусний арван мянганы нэг хэсэг нь үлддэг байна. Угаасан гараа спиртийн найрлагатай бодисоор ариутгасан үед вирус устах нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.