Шинэ халдварт өвчнөөс хамгаалах асуудал хариуцсан комисс байгуулах шийдвэр гаргажээ

Шинэ халдварт өвчнөөс хамгаалах асуудал хариуцсан комисс байгуулах шийдвэр гаргажээ

Шинэ халдварт өвчнөөс хамгаалах үндэсний систем бий болгох асуудлаар Аюулгүй байдлын зөвлөлийн комисс байгуулах тухай захирамжид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. 

Энэхүү комисс нь халдварт өвчний тархалттай холбоотой аюулыг үнэлэх, шинэ өвчин үүсэх механизмуудыг судлах, халдварт өвчний тархалтад хяналт тавих, ард иргэдийн нийтийн дархлааны байдал хийгээд шинэ халдварт өвчнөөс иргэдийг хамгаалах түвшнийг үнэлэх чиг үүрэгтэй ажиллах аж.   

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргыг комиссыг удирдахыг үүрэг болгожээ. Үүнээс гадна комиссын бүрэлдэхүүнд Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, Шинжлэх ухаан, боловсролын сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дарга, Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нар багтжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.