Америкийн 10.5 сая иргэн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ
Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын 10,5 сая гаруй иргэн хугацаанаасаа өмнө саналаа өгчээ.
“United States Elections Project” цахим хуудаст мэдээлснээр, тус улсад нийт 10 555 935 хүн саналаа өгөөд байгаа аж. Хугацаанаасаа өмнө саналаа өгсөн сонгогчдын тоогоор Флорида муж улс тэргүүлсэн хэвээр байна. Тус мужид 1 669 753 хүн саналаа өгөөд байгаа бол Виржини муж улсад 977 мянга, Мичиганд 965 мянган хүн тус бүр саналаа өгчээ. Түүнчлэн Висконсин, Иллинойст 679 болон 525 мянган хүн тус бүр саналаа өгсөн байна.
“CNN” телевизийн захиалгаар “SSRS” албаны өнгөрсөн долоо хоногт явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад, санал асуулгад оролцогчдын 57 хувь нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд саналаа өгнө гэсэн бол одоогийн ерөнхийлөгч Дональд Трампт 41 хувь нь саналаа өгөхөө илэрхийлжээ. Санал асуулгад оролцогчдын 2 орчим хувь нь хэнийг нь ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Ж.Байден нэр хүндээрээ Д.Трампаас 12 нэгж хувиар илүү байгааг “ABC” телевиз болон “The Washington Post” сонины өнгөрсөн ням гарагт явуулсан санал асуулгын дүн харуулсан байна.
Бүх нийтийн сонгуульд АНУ-д 11 дүгээр сарын 3-нд болно. Сонгуульд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөс гадна Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Конгрессын сенатын танхимын гишүүдийн гуравны нэг, 13 муж, нутаг дэвсгэрийн амбан захирагч нар сонгогдоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.