АНУ-ын 20 гаруй муж улсад халдварын тохиолдол эрс нэмэгджээ
АНУ-ын 20 гаруй муж улсад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ.
“The Washington Post” сонинд мэдээлж буйгаар, Висконсин, Иллинойс, Индиана, Охайо муж улсуудад “COVID-19”-ийн халдварын тохиолдлууд эрс нэмэгдсэн байна. Халдварын хамгийн олон тохиолдол мөн өмнө нь өвчин аажмаар тархаж байсан Колорадо, Айдахо, Хойд болон Өмнөд Дакота муж улсуудад бүртгэгджээ.
Мэргэжилтнүүд агаар хуурайшиж, хүмүүс гадаа гарах нь багасдаг өвлийн улиралд коронавирусний халдварын тохиолдол улам бүр нэмэгдэж магадгүй гэж үзэж байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс үзвэл, одоогийн байдлаар АНУ-д коронавирусний халдварын 7 854 917 тохиолдол бүртгэгдэж, 215 861 хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.