Дэлхийн Статистикийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Статистикийн хэлтэсийн дарга Стефан Швайнфест мэндчилгээ дэвшүүллээ

Дэлхийн Статистикийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Статистикийн хэлтэсийн дарга Стефан Швайнфест мэндчилгээ дэвшүүллээ

Та бүхний 2020 оны Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар сонсоод баяртай байна.

Би Дэлхийн Статистикийн нийгэмлэгийн өнгөрсөн наймдугаар сарын 13-ны захидалдаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тохиож буй Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэхийг уриалсан.
Энэ жилийн Дэлхийн Статистикийн өдөртэй НҮБ-ын 75 жилийн ой болон Дэлхийн дата форум (World Data Forum) давхцаж байна. НҮБ-ын Статистикийн комиссоос энэ жилийн уриаг “Найдвартай тоон мэдээллээр эх дэлхийгээ холбоё/нэгтгэе” уриан дор зохион байгуулахаар болсон.

“Ковид-19” цар тахлын улмаас өөрчлөгдөж буй хэрэгцээнд статистикийн системээ нийцүүлж байгаа энэ үед Дэлхийн Статистикийн өдөр 2020-ийг тэмдэглэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой юм.

Манай тоон мэдээллийн стандарт, үндэсний статистикийн системийн бие даасан байдал, албан ёсны статистикийн үндсэн зарчмууд нь тоон мэдээллийн экосистем хөгжихийн хэрээр статистикийг нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад ашиглаж, статистик тоон мэдээлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна. Итгэлцэл бол бидний үндэс суурь.

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бол найдвартай мэдээллийн ач холбогдлыг дэлхий даяар таниулах өдөр юм.
Дэлхийн Статистикийн өдөр 2020-ийг дэлхийн хэмжээнд үндэсний статистикийн байгууллагууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, мөн НҮБ-ын системийн байгууллагууд болон их дээд сургуулиуд хамт тэмдэглэн өнгөрүүлэх болно.

Энэ жилийн энэ өдөр бол ирээдүйн мэргэжлийн статистикч нарт урам зориг өгөх боломж билээ.

Эх сурвалж: ҮСХ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.