Коронавирус СОНСГОЛД ноцтой нөлөөлөх эрсдэлтэй
Их Британи улсын эрдэмтэд коронавирус нь сонсголын бэрхшээл үүсгэх боломжтой гэдгийг анхаарууллаа.
Тус улсын нийслэл Манчестер хотын харьяат 45 настай эрэгтэй коронавирусний улмаас зүүн чих нь сонсголгүй болжээ.
Дээрх өвчтөнд коронавирусний халдвар илэрснээс хойш 10 хоног амьсгалын зам нь бөглөрсөн тул хүчил төрөгчийн аппаратанд байжээ.
Халдварын шинж тэмдэг буурахгүй байснаас шалтгаалан 30 хоног дээрх эмчилгээг үргэлжлүүлсэн байна. Эрчимт эмчилгээнээс гараад яг долоо хоногийн дараа зүүн чих нь шуугиж эхэлжээ. Улмаар сонсголын чадвараа хагас алдсан байна.
Төрөлхийн астматай байсан түүнд ремдесивир, цусан дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх эмчилгээ хийж байсныг тухайн эмнэлгээс мэдээлжээ.
Одоогоор түүнд сонсголыг сэргээх, дэмжих зорилгоор эмчилгээ хийж байна. Гэсэн ч яваандаа сонсголын чадвараа алдах боломжтой гэдгийг эмч нар сануулжээ.
Манчестерийн их сургуулийн судалгаагаар коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүст чих шуугих, нэг чих нь сонсголоо алдах хэд, хэдэн тохиолдол илэрчээ. Ийм шинж тэмдэг илэрсэн 121 хүнийг судалгаанд хамруулж байна.
Эдгэрсэн хүмүүсээс найм хоногийн дараа чих шуугих шинж тэмдэг илэрчээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 13-т нь сонсголоо бүрэн алдах эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна.
Манчестерийн их сургууль дээрх нөхцөл байдлыг харгалзан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад судалгааны дүгнэлт, тайланг өгөхөөр болжээ.
Эх сурвалж: The Telegraph
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.