Конор МакГрегор ирэх оны нэгдүгээр сарын 23-нд ээлжит тулаанаа хийнэ

Конор МакГрегор ирэх оны нэгдүгээр сарын 23-нд ээлжит тулаанаа хийнэ

Мэргэжлийн холимог тулааны тамирчин Конор МакГрегор ирэх оны нэгдүгээр сарын 23-нд Дастин Пойрьетэй тулалдахаар болжээ.

Тэрбээр гурав дахь удаагаа зодог тайлснаа зарласан ч ийнхүү дэвжээндээ дахин гарахаар болсон байна.

Энэ тухайгаа өөрийн твиттер хуудасдаа “Би зөвшөөрч байна. Нэгдүгээр сарын 23-ны өдөр. Би тулаанаа Даллас хотын Ковбойз цэнгэлдэхэд хиймээр байна. Тус цэнгэлдэхийн эзэн Жерри Жонес миний найз. Тэгэхээр дүүрэн үзэгчтэй цэнгэлдэхэд тулалдмаар байна. Би Техаст болох тулаанд бэлэн байна. Техас ч гэсэн миний фэнүүдийг хүлээн авахдаа бэлдээрэй. Энэ тулааны дараа би Мэннитэй тулалдах болно” хэмээжээ.

Даллас Ковбойз багийн эзэмшдэг AT&T цэнгэлдэх нь 80 мянган хүний суудалтай АНУ-ын томоохон цэнгэлдэхүүдийн нэгт тооцогддог аж.

Харин Конорын өрсөлдөгч Дастин Пойрье “Миний төрсөн өдрөөр гэртээ минь ойр тулалдана гэдэг сайхан. Ямар жинд юм бэ?” хэмээн хариу жиргэжээ.

Конор МакГрегор саяхан мэргэжлийн боксын домогт тамирчин Мэнни Пакьяотой тулалдана гэдгээ зарласан бөгөөд тулаанаа ойрхи Дорнодод хийх сонирхолтой байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.