Вьетнамд үерийн улмаас 40 хүн амиа алдлаа
Вьетнамд үерийн улмаас 40 хүн амиа алдаж, найман хүн сураггүй алга болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Вьетнамд нүүрлэсэн байгалийн гамшиг гурван мужийг хамарсан байна.
Ширүүн борооны улмаас 135 мянган байшин барилга усанд автаж, 585 нь сүйджээ.
Түүнчлэн үерийн улмаас хүмүүс газар, мал, шувуудаа алдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.