Хятадын тал “Чингис Хаан” нэрийг ашиглахгүй байхыг ШААРДЖЭЭ
Францын Бретань мужийн Нант хотод төлөвлөж байсан Чингис хааны үзэсгэлэнгийн сурталчилгаанд “Чингис хаан”, “Монгол”, “Эзэнт гүрэн” гэх гурван нэршлийг ашиглахгүй байхыг Хятадын тал шаарджээ.
Бретанийн түүхийн хүрээлэнгээс зохион байгуулж ирсэн уг үзэсгэлэн энэ жил “Монголын их хаан Чингис хаан” нэртэйгээр гарах гэж байсан юм.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөж байсан үзэсгэлэнг хойшлуулжээ.
“Бид өөрсдийнхөө байр суурийг хамгаалах, түүхэн нөхцөл байдлыг бодитоор харуулахыг хүссэн учраас үзэсгэлэнгээ гурван жилийн хугацаагаа хойшлууллаа” гэж Бретанийн түүхийн музейн захирал Бертран Гуллье ярьжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын хэлж байгаагаар үзэсглэнгийн тараах материал, таниулах нэвтрүүлэг зэрэгт дээр дурдсан гурван үгийг ашиглахгүй байхыг анхааруулсан байна.
Дээрх үзэсгэлэнг Өвөр Монголын өөртөө засах улсын Хөх хотын угсаатны зүйн музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан аж.
Дэлгэгдэх үзмэрүүдийг Хөх хотын музейгээс авчрахаар төлөвлөж байсан ч ийнхүү тодорхой хугацаагаар хойшлуулжээ.
Хятадын засаг захиргаанаас Өвөр Монголд баримталж буй хэлний бодлого, түүнээс үүдсэн тэмцэлтэй холбоотойгоор Хятадын талаас хэтэрхий нэг талыг барьсан нэр, нэршил ашиглахгүй байхыг хүссэн байна.
Бретанийн түүхийн музейн захиргаанаас үүнийг “цензур” гэж онцлоод үүсээд буй асуудлыг улам лавшруулна гэдгийг мэдэгджээ.
Францад зохион байгуулах гэж байсан үзэсгэлэнгийн асуудлаар Парис дахь Хятадын консулын газраас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.