Корона вирусийн тархалтын талаарх мэдээлэл
2020 оны 2 сарын 17-ны өдрийн өглөөний 9 цагийн байдлаар корона 19(COVID 19) өвчний халдварын байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Дэлхий дахинд корона вирусийн халдвар авсан нийт 71,318 хүн байгаагаас 1,775 хүн нас барж, 29 оронд тархжээ.
Ази тив
Солонгост- Нийт халдвар авсан хүн 30-д хүрсэн байна.
(Тусгаарлалтаас гарсан 9, шинжилгээнд 408)
Хятад- 70,548хүн халдвар авснаас 1,770 хүн нас барсан.
Хонконг 56 (нас барсан 1), Тайван 20 (нас барсан 1), Макаод 10, Тайланд 34, Сингапурт 72, Япон 53 (нас барсан 1), Вьетнам 16, Непал 1, Малайз 22, Камбож 1, Шри Ланка 1, Арабын Эмиратад 8, Энэтхэг 3, Филиппин 3 (нас барсан1) хүн тус тус халдвар авчээ.
Америк тив
АНУ- 15, Канад 7 иргэн өвчний халдвар авсан байна.
Австрали тив
Австрали- 15 иргэн халдвар авсчээ.
Европ тив
Францад 12 (нас барсан 1), Герман 16, Финланд 1, Итали 3, Англи 9, Швед 1, Испани 2, Бельги 1, Орос улсад 2 хүн халдвар тус тус авсан аж.
Африк
Египет 1 иргэн өвчилсөн байна.
Японы Круз хөлөг онгоцноос 355 хүн халдвар авсан.
* Тайванд коронагын халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн.
* Өвчний ямарч шинж тэмдэггүй корона вирусийн халдвар авсан хүмүүс байгаа.
* 1-р шатны шинжилгээнд корона вирусийн халдваргүй гарсан мөртлөө 2-3 дахь шатны шинжилгээнд корона вирустэй гарсан тохиолдлууд мөн бүртгэгдсэн.
* Корона вирусийн далд хугацаа тухайн хүний биеийн байдлаас хамаараад 14 хоногоос их байх тохиолдол ажиглагдсан байна.
* Японд коронагын тархалт нэмэгдэж байгаа.
Дэлхийгээр тархсан Монголчууд та бид өөрөө тусахгүй, өрөөлд тусгахгүй, эх орондоо оруулахгүй байхыг чин эрмэлзлээ болгож, хувийн ариун цэврээ чанд сахиж, гараа 30 секунд савангаар угааж, бүлээн ус сайн ууж, зориулалтын маск зүүж хэвшин, биеийн эсэргүүцлээ сайжруулж, шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байна уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.