БНСУ-д корона вирусийн халдвар авсан иргэний тоо 30-д хүрчээ
БНСУ-д Корона вирусийн халдвар авсан иргэдийн тоо 30-д хүрчээ. 30 дахь халдвар авсан иргэний хувьд 29 дахь халдвар авсан иргэний эхнэр бөгөөд тус өвчний халдвартай гэдэг нь тодорхой болохоос өмнө 2 сарын 3 болон 8-ны өдрүүдэд хоёр ч удаа Сөүлийн их сургуулийн эмнэлэгт дотрын эмчид биеэ үзүүлж шинжилгээ өгсөн аж. Тиймээс тухайн үед 30 дахь халдвар авсан иргэнд үйлчилгээ үзүүлсэн эмч, сувилагч зэрэг гурван иргэнийг халдвар авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа ажээ. Түүнчлэн 30 дахь халдвар авсан иргэний орсон эмчилгээний өрөө, шинжилгээний өрөө гэх мэт газруудад ариутгал хийсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.