БНСУ-д амьдарч байгаа гадаад иргэдийн тоо 2 сая 500 давжээ
БНСУ-д амьдарч байгаа гадаад иргэдийн тоо 2 сая 500 давжээ. Хууль зүйн яамны цагаачлалын бодлогын газраас 2019 оны 12 сарын байдлаар гаргасан статистик тооцооноос үзэхэд Солонгос улсад амьдарч буй гадаад иргэдийн тоо 2,524,656-д хүрсэн байна. Энэ нь өнгөрөгч 11 сартай харьцуулахад 3.7%-аар өссөн ба 2018 онтой харьцуулахад 6.6%-аар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. 2007 оны байдлаар Солонгос улсад амьдарч байсан гадаад иргэдийн тоо 1 сая орчим байсан бол 2016 оны 6 сарын байдлаар энэ тоо 2 саяд хүрч улмаар 2019 онд 2 сая давсан үзүүлэлттэй болжээ. Эдгээр гадаад иргэд нийт хүн амын 4.9 хувийг эзэлж байгаа юм. 2 сая 500 гаруй гадаад иргэдийг улсаар нь ангилбал Хятад улсын 1,101,782 иргэн, Вьетнам 224,518 иргэн, Тайланд 209,909 иргэн, Америк 156,982 иргэн, Япон 86,196 иргэн, Узбекистан 75,320 иргэн, Филиппин 62,398 иргэн, Орос 61,427 иргэн, Индонез 48,854 иргэн, Монгол 48,185 иргэн, Камбож 47,565 иргэн БНСУ-д амьдарч байгаа ажээ. Мөн өмнөх жилтэй харьцуулахад БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоо 9.9 хувиар нэмэгдэж 39,281-д хүрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.