Өмнөд Солонгост коронавирусээр халдварласан 30 дахь тохиолдол бүртгэгдлээ
Өмнөд Солонгост “COVID-2019” коронавирусээр халдварласан 30 дахь тохиолдол бүртгэгдлээ гэж БНСУ-ын эрүүл мэндийн яамны өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Өвчтөн 68 настай, БНСУ-ын иргэн бөгөөд халдвар авсан 29 дэх иргэний эхнэр юм байна. Тэрбээр өдгөө Сөүлийн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байна. Түүний нөхөр /82 настай/ гадаадад зорчиж байгаагүй бөгөөд энэ сарын 15-нд цээжний хөндийд зовуурлаж, Коре их сургуулийн эрүүл мэндийн төвд ханджээ. Уушгины хатгалгаанаас өөр шинж тэмдэг илрээгүй ч түүнд коронавирусийн шинжилгээ хийснээр халдвар авсан болохыг тогтоожээ. Тэрбээр өдгөө Сөүлийн их сургуулийн эмнэлэгт карантилагдан эмчлүүлж байна. Өвчтөн өвдөхөөсөө өмнө хоёр ч эмнэлэгт хандсан бөгөөд одоо тус хоёр эмнэлэгт халдваргүйжүүлэх арга хэмжээ авах гэнэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад коронавирусээр халдварласан есөн өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өдгөө 21 халдвар авсан өвчтөн эмчилгээ хийлгэж байгаа ба 408 хүн эмнэлгийн хяналтад шинжилгээний хариу хүлээж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.