“Тавантолгой” ХК коронавирусээс сэргийлэхэд 82 сая төгрөг хандивлалаа

“Тавантолгой” ХК коронавирусээс сэргийлэхэд 82 сая төгрөг хандивлалаа

Коронавирусээс сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог хангах хүрээнд Өмнөговь аймгийн Онцгой комиссоос уул уурхайн компаниудад хандаж, дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг хүссэн байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь өчигдөр 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Дээрх санхүүжилтээр аймгийн хэмжээнд нэн хэрэгцээтэй хамгаалах хэрэгсэл эм бэлдмэлийг авах юм. 

“Тавантолгой” ХК-ийн удирдлага “Маш хурдацтай тархаж аюулын харанга дэлдээд байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хамт олон үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Мөн “Тавантолгой” ХК-ийн хамт олноос Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн нийт компаниуддаа хандан ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн уриалж байна” гэлээ.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-тай хил залгаа оршдог, эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа Өмнөговь аймгийн ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал шийдвэр боллоо гэдгийг аймгийн удирдлагууд онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.