АНУ Оросын төлөөлөгчдөд виз олгохоос татгалзжээ
ОХУ төлөөлөгчдөд нь виз олгохоос татгалзсан АНУ-ын асуудлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандана гэжээ. НҮБ-д ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя “Бид НҮБ-ын Ерөнхий нарйн бичгийн дарга Антониу Гутеррешт хандах хүсэлтэй байна” гэв. Тэрбээр мөн “НҮБ-ын зэвсэг хураах комиссын ажлын явцыг хойшлуулсан. Бид АНУ-тай холбоотойгоор Ерөнхий ассамблейн шуурхай хуралдаан зарлах хүсэлт тавьсан. Хуралдаан ирэх долоо хоногийн эхээр болно” гэжээ.
Небензя түүнчлэн Оросын тал Гутеррешээс “хов живтэй визийн” асуудлыг шийдвэрлэх явцын талаар, Оросын албан ёсны төлөөлөгчдөд, ялангуяа НҮБ-ын чуулганы төлөөлөгчдийн тэргүүнүүдэд виз олгох төлбөр тооцооны явцын талаар мэдээлэхийг хүснэ гэжээ.
НҮБ-ын Зэвсэг хураах комисс өмнө нь АНУ Оросын төлөөлөгчдийн дарга, ОХУ-ын Гадаад хэргийн яамны зэвсэгт хүчний хэлтсийн дарга Константин Воронцовт виз олгохоос татгалзсанаас болж хуралдааныг хойшлуулсан.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нд тус байгууллагын арга хэмжээнд оролцож байгаа дипломатчдад нэвтрэх визийг цаг тухайд нь олгохыг АНУ-аас шаардсан тогтоол гаргасан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.