“SpaceX” 2021 оноос сансрын жуулчдыг тойрог замд аялуулна

“SpaceX” 2021 оноос сансрын жуулчдыг тойрог замд аялуулна

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “SpaceX” компани шинэ “Crew Dragon” хөлгөөрөө ирэх оноос эхлэн сансрын жуулчдыг тойрог замд хүргэнэ.


“Space.com” цахим хуудсанд мэдээлснээр, сансрын аялал жуулчлалын “Space Adventures” компанитай аль хэдийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу дөрөв хүртэл тооны жуулчныг таван өдрийн турш аялуулах аж. Эхний нислэгийг ирэх оны эхээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нислэгийн үеэр Олон улсын сансрын станцтай /ОУСС/ холбогдохгүй байна.


“Энэхүү түүхэн үйл явдал нь сансарт нисэхийг мөрөөддөг бүх хүнд мөрөөдлөө биелүүлэх боломжийг нээнэ. Энэ төслийн хүрээнд “Space Adventures” компанитай хамтран ажиллахдаа таатай байна” гэж “SpaceX” компанийн ерөнхийлөгч Гвин Шотвелл хэлжээ.


“Space Adventures” компани урьд нь Оросын "Союз" хөлгөөр долоон жуулчныг сансарт аялуулсан юм.


“Crew Dragon” хөлөг нь 2010 оноос хойш ОУСС-д ачаа хүргэж байгаа “Dragon” хөлгийн шинэчилсэн хувилбар юм. Сансрын энэхүү хөлөг нь долоо хүртэл хүний бүрэлдэхүүнтэй баг багтаах зайтай. Уг хөлгийг ирээдүйд ОУСС дээр осол болсон үед "аврах завь" болгон ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Одоогийн байдлаар энэ үүргийг Оросын "Союз” хөлөг гүйцэтгэдэг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алга болсон Малайзын MH370 онгоцны нисгэгч амиа хорлосон уу 2020-02-19

Засгийн газар ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН хугацааг сунгалаа 2020-02-19

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс ТАЛАРХАЛ илэрхийллээ 2020-02-19

Коронавирусээр нас барсан болон эдгэрсэн хүмүүсийн талаарх статистик мэдээллийг нийтэлжээ 2020-02-19

Д.Трамп Олимпын наадам үзэхээр Токиод айлчилж магадгүй 2020-02-19

“SpaceX” 2021 оноос сансрын жуулчдыг тойрог замд аялуулна 2020-02-19

"АПУ” 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана 2020-02-19

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй бие бүрэлдэхүүнийг хариуцлагатай ажиллахыг анхааруулав 2020-02-19

Эрдэмтэд борооноос цахилгаан эрчим хүч гарган авж суржээ 2020-02-19

Хятадын эрх баригчид коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандарт баталжээ 2020-02-19

БНХАУ зээл, татвар, түрээс бууруулах АРГА ХЭМЖЭЭ авахаар боллоо 2020-02-19