Д.Трамп Олимпын наадам үзэхээр Токиод айлчилж магадгүй
ТОКИО. /Kyodo/. "Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадмыг үзэж сонирхох урилгыг хүлээн авах эсэхээ тунгаан бодож байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ. Токиогийн Олимпыг үзэх саналыг Японы Ерөнхий сайд Абэ Шинзо түүнд тавьжээ.
“Бид энэ талаарх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа хэдий ч боломж гарвал үзэх болно” гэж Д.Трамп 2028 онд Лос-Анжелес хотноо болох Олимпын наадмын зохион байгуулагчидтай уулзах үеэрээ хэлснийг “Reuters” агентлаг уламжилсан байна.
Д.Трамп өнгөрсөн онд Япон улсад хоёр удаа айлчилсан юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард эзэн хаан Нарүхитог хаан ширээнд заларсны дараа гэргийн хамтаар Японд айлчилж, мөн оны зургадугаар сард Осака хотноо болсон “Их 20”-ийн уулзалтад оролцжээ.
Токиогийн Олимпын наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 24-нд болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.