ОХУ-д гарган авсан коронавирусний хоёр дах вакциныг үйлдвэрлэж эхэлжээ

«Вектор» төвд гарган авсан “COVID-19” коронавируст халдварт өвчний «ЭпиВакКорона» вакциныг үйлдвэрлэж эхэлсэн тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын /Роспотребнадзор/ дарга Анна Попова мэдээлжээ.
Тэрбээр вакцины үйлдвэрлэл «Вектор» төвд эхэлснийг “Эрүүл нийгэм” форумын үеэр мэдэгдсэн байна.
ОХУ-ын вирус судлал, биотехнологийн "Вектор" төвд гарган авсан коронавирусний хоёр дахь вакциныг бүртгэж авсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 14-нд мэдэгдсэн билээ.
Роспотребнадзорын тэргүүний мэдээлснээр, бүртгэлийн дараах эхний цуврал вакцин аравдугаар сарын сүүлчээр гарна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.