Ираны парламентын дарга коронавирусээр халдварлажээ

Ираны парламентын дарга коронавирусээр халдварлажээ

Ираны парламентын дарга Мохаммад Багер Галибаф коронавирусээр халдварлажээ.

Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай шөнө дунд тодорхой болжээ. Одоогоор Галибаф тусгаарлагдаж байгаа хэдий ч албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх бодолтой байна.

Сүүлийн өдрүүдэд Иранд халдварын тохиолдлын тоо дахин сэргээд байгаа юм. Зуны сүүлчээр тус улсад халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байсан хэдий ч удалгүй дахин өсөж эхэлжээ. Иранд халдварын хоёр дахь дэгдэлт дэгдэж эхэлсэн тухай 7 дугаар сарын 15-нд албан ёсоор зарлажээ. Өнгөрсөн мягмар гаргийн байдлаар тус улсад халдварын нийт 581 824 тохиолдол бүртгэгдэж, 463 611 хүн эдгэрсэн бол 32 953 нас баржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.