“FIFA”-гийн тэргүүн коронавирусний халдвар авчээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ тэргүүн Жанни Инфантиногийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа гэж “FIFA” мягмар гарагт мэдээлэв.
Ж.Инфантиногийн шинжилгээний хариу мягмар гарагт гарчээ. Түүнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн байна. "FIFA"-гийн тэргүүн халдвар авснаа мэдсэн даруйдаа өөрийгөө тусгаарласан бөгөөд хамгийн багадаа 10 хоног тусгаарлагдах ажээ.
“Ж.Инфантинотой сүүлийн хэдэн өдрийн хугацаанд ойр байсан бүх хүнд мэдээлэл хүргүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг хүссэн” гэж “FIFA”-гийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.