Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад нээж илрүүлсэн байна.
Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад нээж илрүүлсэн байна. Нью-Йоркийн Эмпайр-Стейт-Билдинг цамхагаас ч өндөр энэ тасархай хад 2600 км үргэлжлэх 29 мянга гаруй шүрэн хад бүхий Австралийн Их шүрэн далангийн төгсгөлд байсан байна.
Судлаачид тус улсын зүүн хойд үзүүрийн Кейп Иорк хойгоос 130 км-ийн зайтай орших энэ шүрэн хадыг далайн 3D зураглал хийх 12 сарын судалгааны үеэр олж тогтоожээ.
Уг шүрэн хадны хормой хэсэг 1.5 км өргөн, далайн гадаргаас 40 гүн хүртэл 500 метр өссөн байсан гэж Жэймс-Күүкийн их сургуулийн шүрэн хадны судалгааны “Арк” төвийн эрдэмтэн Том Брижийн ярьсан байна. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар энэ нь сүүлийн 120 гаруй жилийн түүхэн дэх анхны шүрэн хадны олдвор гэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.