Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ

Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ

Алжирын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббоныг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар Германы эмнэлэг рүү шилжүүллээ гэж Алжирын төв телевиз мэдээлэв.

Өдгөө 75 настай Ерөнхийлөгч хэд хэдэн туслахаас нь коронавирусний халдвар илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсон талаараа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.

“А.Теббоныг эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулахаар Герман руу илгээсэн” гэж төв телевиз Ерөнхийлөгчийн ажлын албаны мэдээллийг иш татан уламжилсан боловч төрийн тэргүүн ямар эмчилгээ хийлгэж байгаа талаар дурдаагүй байна.

“Ерөнхийлөгч эмч нарынхаа зөвлөгөөний дагуу цэргийн эмнэлэгт тусгай эмчилгээ хийлгэхээр хүргэгдсэн. Тэрбээр эмнэлгээс үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх тул санаа зовох шаардлагагүй” гэж төрийн тэргүүний ажлын алба мягмар гарагт мэдээлээд байжээ.

А.Теббон “COVID-19” халдвар авсан эсэх талаар албан ёсны мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна.

“Миний бие эрүүл саруул байгаа бөгөөд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгээ батлан мэдэгдэж байна” гэж А.Теббон бямба гарагт мэдэгджээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах түүний саналын талаар бүх нийтийн санал асуулга явуулахаас хэдхэн өдрийн өмнө эдгээр үйл явдал болсон байна.

Алжирын Ерөнхийлөгчийн албан тушаалыг олон жилийн турш хашсан Абдельазиз Бутефликагийн халааг авсан А.Теббоны бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрч байгаа юм.

Алжирын Засгийн газар улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний хүсэл зорилгод нийцэх үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 11 дүгээр сарын 1-нд бүх нийтийн санал хураалт явуулахаар товлоод байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад нээж илрүүлсэн байна. 2020-10-28

Франц, Германд дахин хөл хорио тогтооно 2020-10-29

Тайваньд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгөө хүчингүй болгохыг АНУ-д уриалжээ 2020-10-29

ЕХ-ны орнуудын удирдагчид “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ 2020-10-29

Далай лам НҮБ-ын “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд зориулан мэдэгдэл гаргалаа 2020-10-29

Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ 2020-10-29

Францад циркт сургуультай амьтан тоглуулахыг хориглосон хууль батлагдлаа. 2020-10-29

Дэлхийн 11 улсад коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй 2020-10-29

Ярковскийн нөлөөгөөр Апофис солир дэлхийтэй мөргөлдөх магадлал нэмэгдэж магадгүй байна 2020-10-29

Дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо өдөрт анх удаа хагас саяар нэмэгдлээ 2020-10-30

Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан сургуулилалт хийнэ. 2020-10-30