Байгалийн хийн хоолойн барилгын ажилд 3700 орчим хүн оролцоно гэв

Байгалийн хийн хоолойн барилгын ажилд  3700 орчим хүн оролцоно гэв

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын газар нутгаар дамжуулах төслийн талаар “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага мэдээлэл өглөө.

“Евразийг холбох “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг дэлхийн тэргүүлэгч компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэхүү хийн хоолой Монгол Улсын газар нутаг дээгүүр 1000 орчим км үргэлжлэх бөгөөд барилгын үед 3700 орчим хүн ажиллаж, ашиглалтын явцад 1300 гаруй хүн байнгын, 5000 гаруй хүн дам ажлын байртай болж, жилд 1 тэрбум ам.доллар олох боломжийг бий болгоно” гэлээ.

Сануулахад, Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн есдүгээр  сарын 23-нд “Блүүмберг”-т өгсөн ярилцлагадаа “Энэ сарын сүүл гэхэд “Газпром”-ын төлөөлөл манай улсад ирж, маршрутаа эцэслэхээр байна” гэж байв. Түүний хэлснээр манай зүгээс төв магистрал төмөр замынхаа шугамыг дагаж  маршрутыг тогтоох санал тавиад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.