Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна.

Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна.

АНУ-ын эрдэмтдийн баг коронавирус нь амны хөндийд хамгийн амархан үрждэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Шинжлэх ухааны medRxiv цахим хуудсанд тэдний судалгааны ажлын талаар нийтэлжээ. Судлаачдын мэдээллээр, амны хөндий, ялангуяа шүлсний булчирхай, хэл, гүйлсэн булчирхай нь SARS-CoV-2 вирусний голомт үүсэх, улмаар цаашид тархах хамгийн “таатай” орчны нэг аж. Тиймээс амаар халдвар авах аюулыг дутуу үнэлэхгүй байхыг эрдэмтэд анхааруулжээ. Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна. Тиймээс ханиах эсвэл ярих үед халдвар авах эрсдэл өндөр тул амны хаалт зүүх шаардлагатай гэж эрдэмтэд уриалжээ.

Өмнөх судалгаанууд гол төлөв хамар, уушги дахь халдварын илрэлийг судлахад чиглэж байсан ба энэ удаагийн судалгаа зөвхөн амны хөндий дэх коронавирсний халдварыг судалснаараа анхных гэнэ.

Амаар халдварлах шинж тэмдгийг судалж байгаа бөгөөд одоогийн байдлаар халдварын ерөнхий шинж тэмдэг болох үнэрлэх чадвараа алдах, ам хатах зэргийг онцолжээ. Эл судалгаанд шинжээчид дүгнэлт өгсний дараа үр дүнг нь анагаах ухааны практикт албан ёсоор ашиглах боломжтой болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чи саналаа урьдчилан өгсөн байна. 2020-10-30

Маршаллын арлуудад “Ковид-19”-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ 2020-10-30

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 8 сая давлаа 2020-10-30

“Apple”, “Facebook”, “Twitter” улирлын орлогоо тайлагнажээ 2020-10-30

“Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ. 2020-10-30

Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна. 2020-10-30

Байгалийн хийн хоолойн барилгын ажилд 3700 орчим хүн оролцоно гэв 2020-10-30

Гучин мянган хонь Монгол-Хятадын харилцаанд шинэ үүд хаалгыг нээж байна 2020-10-30

Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2020-10-31

Бельгид хорио цээрийн хатуу дэглэм дахин тогтоолоо 2020-10-31

ДЭМБ: "COVID-19"-ийн нийт 44.8 сая тохиолдол бүртгэгджээ 2020-10-31