Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Туркийн баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 20 болж нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлаг мэдээлэв.

Өмнө нь 17 хүн амиа алдаж, 763 хүн гэмтсэн гэж мэдээлж байжээ. Баасан гарагт Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгейн тэнгист байжээ. Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч нь 6.9 магнитуд байсан гэж тооцжээ.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Самос арал дээр хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган байгалийн гамшигтай холбогдуулан үг хэлэх үеэрээ хоёр улс гамшигтай нүүр тулах үед Анкара, Афины эв санааны нэгдэл "амьдралын олон зүйлээс илүү үнэ цэнтэй" гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Apple”, “Facebook”, “Twitter” улирлын орлогоо тайлагнажээ 2020-10-30

“Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ. 2020-10-30

Коронавирус шүлсээр эсвэл уушги руу шууд орох замаар халдвар авах магадлал өндөр байна. 2020-10-30

Байгалийн хийн хоолойн барилгын ажилд 3700 орчим хүн оролцоно гэв 2020-10-30

Гучин мянган хонь Монгол-Хятадын харилцаанд шинэ үүд хаалгыг нээж байна 2020-10-30

Туркт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2020-10-31

Бельгид хорио цээрийн хатуу дэглэм дахин тогтоолоо 2020-10-31

ДЭМБ: "COVID-19"-ийн нийт 44.8 сая тохиолдол бүртгэгджээ 2020-10-31

"Спутник V" вакциныг 60-аас дээш насны сайн дурынханд хийж эхэлжээ 2020-10-31

Англид дөрвөн долоо хоногийн бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоож байгааг мэдэгдлээ. 2020-11-01

ОХУ Япон руу хийдэг нислэгээ 11 дүгээр сарын 1-нээс эхлэн сэргээхээр болжээ 2020-11-01