Коронавирусийн халдвар ирэх намар ОХУ-д гарна гэв

Коронавирусийн халдвар ирэх намар ОХУ-д гарна гэв

ОХУ-ын Москва хотын И.Сеченовын нэрэмжит Анагаахын их сургуулийн халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Александр Лукашев “ОХУ-д коронавирусийн халдвар ирэх намар гарч болох юм гэж мэдэгдлээ.

А.Лукашев COVID-19 вирусийн халдварын эхний үе дарагдаж эхэлсэн гэдгийг хэлээд “Энэ вирус 12-4-р сарын хооронд их идэвхтэй байдаг. Хэрэв ойрын өдрүүдэд ОХУ-д энэ өвчний халдвар илрэхгүй бол коронавирус Орос орныг тойроод явчихлаа гэсэн үг. Гэхдээ энэ вирус ингээд алга болно гэж ойлгож болохгүй. Коронавирусийн хоёр дахь халдварын үе ирэх намар эхэлнэ. Аравдугаар сар орчим ОХУ-д коронавирус орж ирэх магадлалтай” гэж “Известия” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

ОХУ-д халдварын хоёр тохиолдол илэрсэн ч өвчтөнүүд бүрэн эдгэсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.