ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна

ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна

ЖЕНЕВ. /Reuters/. COVID-19” шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь Египетэд тогтоогдсон хүн эдгэрч, сүүлд өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.


“Уг өвчтөнийг 14 хоногийн хөл хориог дуустал эмнэлэгт байлгах бөгөөд түүнийг бүрэн эдгэрсэн эсэхийг тогтоохын тулд нэмэлт шинжилгээ авна” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Инас Хамам цахим шуудангаар дамжуулан мэдээлсэн байна.


Египетэд өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр уг халдвар илэрсэн Африкийн эхний орон болсон юм.


ДЭМБ-ын мэдээ гарахаас өмнө Египетийн төв телевиз коронавирусний халдвартай гадаадын иргэний шинжилгээ сөрөг гарсан талаар мэдээлсэн нь түүнийг халдвар авсан байсан эсэхэд эргэлзэхэд хүргэсэн ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.