ОХУ-д хоногт 20 мянга гаруй хүн өвчиллөө

ОХУ-д хоногт 20 мянга гаруй хүн өвчиллөө

Хойд хөрш ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол олноор нэмж бүртгэгдсээр байна. Хойд хөршөөс халдвар зөөвөрлөгдөн орж ирэх, дамжих эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж буй.

Орост хоногт 20396 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Нас баралт хоногт 364-өөр нэмэгдсэн байна. Нийт халдварын тоо 1.7 сая давсан бол нийт нас баралт 30251 болжээ.

Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразилд 22380 хүн өвчилж, нийт халдварын тоо 5653 561 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт зөөвөрлөгдсөн халдварын тоо 162269 болжээ. Бразилд 5 064 344 хүн эдгэрсэн бол нас баралт 162015 болоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.