Жоржиа муж улсад саналын хуудаснуудыг дахин тоолно
Жоржиа муж улсад саналын хуудаснуудыг дахин тоолно хэмээн тус мужийн дэд амбан захирагч Брэд Раффенспергер мэдэгджээ.
“Саналын зөрүү ийм бага үед тооллогыг дахин явуулна” хэмээн тэрбээр хэлжээ.
Саналын хуудас тоолох цэгүүдэд ажиглагчдыг заавал байлгах нарийн тодорхой үүрэг чиглэлийг сонгуулийн комиссуудад өгсөн гэдгийг тэрбээр мэдэгджээ. Энэ талаарх санал гомдлыг өмнө нь Д.Трампын сонгуулийн штаб гаргасан юм.
Жоржиа муж улсад Ж.Байден 2 450 144 санал буюу 49.4 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Дональд Трамп 2 448 558 санал буюу 49.4 орчим хувийн санал авч, саналын зөрүү тун бага гарчээ.
Д.Трампын штаб Жоржиа муж улсад дахин санал тоолохыг шаардах бодолтой байгаа тухай “CNN” телевиз өмнө нь мэдээлсэн байна. Тус муж улсад нэр дэвшигчид хоорондын саналын зөрүү 0.5 хувиас хэтрэхгүй байвал тооллогын дүнг маргаантай гэж үзэх боломжтой аж.
Жоржиад ялснаар ерөнхийлөгч болоход шаардагдах сонгогчдын коллегийн 270 саналын 16-г нь авах юм. “Associated Press” агентлагийн таамаглалаар, Байден одоогийн байдлаар сонгогчдын коллегийн 264 гишүүний саналыг авсан бол Трамп 214 дэмжлэгийг аваад байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.