Жозеф Байден сонгуульд ялна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгджээ

Жозеф Байден сонгуульд ялна гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгджээ

Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгуульд ялна гэдэгт итгэлтэй буйгаа Делавэр муж улсын Уилмингтон хотод үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

“Одоохондоо ялалтын талаар эцсийн байдлаар дүгнэлт гаргаж болохгүй хэдий ч тоо баримтууд эргэлзээ төрүүлэхгүй байна. Би сонгогчдын коллегийн 300 гаруй гишүүний саналыг авахаар зорьж байна. Бид дийлэнх америкчуудаас дэмжлэг авч, сонгуульд ялж байна. Бид хэдийнээ 74 сая гаруй санал авчээ” гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр гол муж улсууд болох Пенсильвани, Жоржиад ялна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ. “24 цагийн өмнө бид Жоржиа муж улсад ялагдал хүлээж байсан бол одоо ялалт байгуулж байна. Нэг өдрийн өмнө бид Пенсильванид саналын тоогоор хоцорч явсан бол одоо ялж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Жоржиа, Пенсильванид Ж.Байден саналын тоогоор өрсөлдөгч Дональд Трампаас илүүрхэж эхэлсэн нь баасан гарагт тодорхой болсон юм. Одоогоор Ж.Байден Жоржиа муж улсад Д.Трампаас 4.4 мянган саналаар илүүрхэж байгаа бол Пенсильванид 28.8 мянгаар илүү байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.