Зурагчин Ч.Ганбатыг "АЛТАН ОД"-оор шагналаа
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Чулуубаатарын Ганбат “Уурга шүүрлээ” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн билээ. Түүнийг өнөөдөр /2020.02.21/ БТСГ-ын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзан, БТСГ-ын тэргүүн шагнал "Алтан од"-оор шагнаж баяр хүргэлээ гэж БТСГ-аас мэдээллээ.
Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл дэлхийн 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас шалгарсан юм.
Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл дэлхийн 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас шалгарсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.