Fitch: Монгол Улсад эдийн засаг хүндрэх эрсдэлтэй

Fitch: Монгол Улсад эдийн засаг хүндрэх эрсдэлтэй

Эдийн засгийн судалгааны “Fitch” агентлаг  коронавирусээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл хамгийн их хүндрэх магадлалтай улсаар Монгол Улсыг зарлажээ.

 Умард Азийн бүс нутгийн хувьд БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг, Монгол Улсад эдийн засаг хүндрэх тодорхой шалтгаан бий аж.

Монгол Улсын эдийн засаг уул уурхай тэр дундаа түүхий эд, ашигт малтмалд түшиглэсэн учраас эрсдэл үүсэх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Түүнчлэн хөл хөдөлгөөн, нүүрсний экспортод тавьсан хориг удаан үргэлжилбэл эдийн засгийн хямрал үүсэх өндөр магадлалтай юм байна.

Гэвч эдийн засгийн бодлогоо сайжруулсны үр дүнд мөчлөгийн шинж чанартай хямралыг бүрэн гэтлэх боломжтой гэж Fitch агентлаг дүгнэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.