Онцгой комисст “Чингис хаан” нисэх буудлын хяналтыг чангатгах хүсэлт хүргүүлжээ

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яамнаас Улсын онцгой комисст “Чингис хаан” нисэх буудлын хяналт, шалгалтыг чангатгах хүсэлт хүргүүлсэн байна.
Одоогийн байдлаар БНСУ-д онц байдал зарлаагүй ч хоёр хотыг онцгой бүс гэж зарлан цэрэг татлагыг хойшлуулжээ.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Онцгой комисс цаг тухай бүрд нь шийдвэр гаргах юм. Энэ сарын 20-ны өдөр Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад аваад байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.