Филиппиний Ерөнхийлөгч ард түмэндээ авлигачдыг буудах зөвшөөрөл өглөө
Дутерте ард түмэндээ хандан “Хэрэв Төрийн албан хаагч албан үүргээ хурдан шуурхай биелүүлэхийнхээ төлөө авлига, мөнгө шаардвал та түүнийг цохиж болно. Танд гар буу байвал буудаж ч болно. Гэхдээ алж болохгүй, гар хөлд нь бууд. Тэгвэл та шоронд орохгүй, тэнсэн харгалзах ял авна. Муу хүнийг буудсан та нарыг би хамгаална. Хэрэв манай Тамгын газраас авлигачин илрэх юм бол би өөрийн гараар зодно. Авлига шаардсан албан тушаалтныг илчил. Би тэр түшмэлийг та нараар зодуулах болно” гэж хэллээ.
Зодно, буудна гэсэн түүний үгийг жинхэнэ утгаар нь ойлгох хэрэгтэй. Учир нь Родриго хар тамхины наймаачдыг шүүлгүй буудан алаад эхэлсэн хүн билээ. Түүний уриалгаар ард түмэн зэвсэг барин, гудамжинд гарч, одоогийн байдлаар 800 хар тамхины наймаачныг цааш нь харуулаад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.