Такакэйшёод ёкозүна цолны хатуу болзол тавилаа

Такакэйшёод ёкозүна цолны хатуу болзол тавилаа

Мэргэжлийн сүмо бөхийн 11 дугаар сарын тэмцээн озэки Такакэйшёогийн 2 дахь түрүүгээр өндөрлөсөн билээ. 2018 оны Кюүшюү башёд түрүүлснээсээ хойш 2 жилийн дараа дахин түрүүлж байгаа нь энэ юм.

Озэки цол хүртсэнээсээ хойш анх удаа Эзэн хааны цом хүртсэн түүнийг Сүмогийн холбооноос тун их үнэлж магтсан юм. Хоёр аварга эзгүй, хоёр озэки гэмтсэн тэмцээнд тэр том цолтнуудын нүүрийг тахалсан гэхэд болно. Мэдээж озэки цолтон түрүүлсэн тул ирэх башёд ёкозүна цолын төлөө барилдах болно. Дүрэмд “Хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл үзүүрлэхэд ёкозүна цол олгоно” гэж заасан байгаа.

Сүмогийн холбооны шүүгчдийн хэсгийн тэргүүн Исэгахама ояката  энэ талаар сэтгүүлчдэд “Мэдээж Такакэйшёо нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна цол олгох талаар бид ярина. Өнгөрсөн тэмцээнд Хакүхо, Какүрюү аваргууд барилдаагүй, Асанояма, Шёодай арслангууд ч гэмтээд тэмцээнээс гарсан. Тийм болохоор нэгдүгээр сарын тэмцээнд Такакэйшёо зөвхөн түрүүлсэн тохиолдолд л  ёкозүнагийн тухай ярих болно. Үзүүрлэвэл хэн ч аварга цолны талаар дурсахгүй. Гэхдээ түрүүллээ гээд шууд ёкозүна болгоно гэж холбоо үзэхгүй байгаа. Чанартай түрүү хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аварга, арслангуудтай өрсөлдөж түрүүлэх хэрэгтэй” гэж Такакэйшёод хатуу болзол тавьж байгаагаа дуулгалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Британийн хөгжүүлж буй вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ 2020-11-24

Коронавирусний анхны тохиолдлын талаар тодорхойгүй зүйл олон бий 2020-11-24

Вакцины мэдээллийн дараа алтын ханш уналаа 2020-11-24

Иракт “Лалын улс” бүлэглэлийн гол зохицуулагчийг баривчилжээ 2020-11-24

Ерөнхийлөгч Владимир Путины үеэл “Авлигагүй Орос орон” нэртэй нам байгуулжээ. 2020-11-24

Такакэйшёод ёкозүна цолны хатуу болзол тавилаа 2020-11-24

Филиппиний Ерөнхийлөгч ард түмэндээ авлигачдыг буудах зөвшөөрөл өглөө 2020-11-24

Манжуур хотод коронавирусний халдварын тархалт хүндэрч нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ. 2020-11-24

Буриад дахь "COVID-19"-ийн тохиолдол ОХУ-ын бүс нутаг дотор хамгийн дээд түвшинд хүрчээ 2020-11-24

Манжуур хотын бүх оршин суугчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж байна 2020-11-24

“Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск тэрбумтнуудын жагсаалтад Билл Гейтсийг гүйцэж түрүүлжээ 2020-11-24