Манжуур хотод коронавирусний халдварын тархалт хүндэрч нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.

Манжуур хотод коронавирусний халдварын тархалт хүндэрч нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаартай хил залгаа оршдог БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод коронавирусний халдварын тархалтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус хотын нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ.  

“11 дүгээр сарын 24-нөөс эхлэн хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүх чиглэлийг түр хугацаагаар зогсоож байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сэргээх хугацааг нэмж мэдээлнэ" гэж Манжуурын эрх баригчид мэдэгдсэн байна.

Ням гарагт Хятадын эрх баригчид Манжуур хотод коронавирусний халдварын хоёр тохиолдол батлагдсаны дараа хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хотын төмөр замын зорчигч тээврийн харилцааг түр хугацаагаар зогсоож, хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосны зэрэгцээ үзвэр үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгүүдийг хаасан. Түүнчлэн хотын бүх оршин суугчийг (172 мянга орчим) коронавирусний шинжилгээнд хамруулахаар болсныг эрх баригчид нь мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вакцины мэдээллийн дараа алтын ханш уналаа 2020-11-24

Иракт “Лалын улс” бүлэглэлийн гол зохицуулагчийг баривчилжээ 2020-11-24

Ерөнхийлөгч Владимир Путины үеэл “Авлигагүй Орос орон” нэртэй нам байгуулжээ. 2020-11-24

Такакэйшёод ёкозүна цолны хатуу болзол тавилаа 2020-11-24

Филиппиний Ерөнхийлөгч ард түмэндээ авлигачдыг буудах зөвшөөрөл өглөө 2020-11-24

Манжуур хотод коронавирусний халдварын тархалт хүндэрч нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ. 2020-11-24

Буриад дахь "COVID-19"-ийн тохиолдол ОХУ-ын бүс нутаг дотор хамгийн дээд түвшинд хүрчээ 2020-11-24

Манжуур хотын бүх оршин суугчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж байна 2020-11-24

“Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск тэрбумтнуудын жагсаалтад Билл Гейтсийг гүйцэж түрүүлжээ 2020-11-24

Хятад улс коронавирусний улмаас хэдэн зуун нислэгээ цуцаллаа 2020-11-24

Япон, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ 2020-11-25