Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон Ухань хотын эмнэлэгт хандив өргөв
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон Хубэй мужийн Ухань хотын эмнэлэгт чин сэтгэлийн хандив өргөв.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жяньтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдэж, олон хүний амь нас аюулт өвчинд нэрвэгдэж, Хятадын ард түмэн сэтгэл санааны их хохирол амссанд эмгэнэл илэрхийллээ.
Мөн Хятадын Засгийн газар халдварт өвчний тархалтыг таслан зогсоохоор тууштай арга хэмжээ авч богино хугацаанд үр дүнд хүрч байгааг тэмдэглээд Хятадын ард түмнийг энэхүү хүнд хэцүү сорилтыг амжилттай даван туулна гэдэгт Монголын тал итгэлтэй байгааг илэрхийлж, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны хамт олны нэг өдрийн цалингийн хандивыг гардуулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.