БНСУ-д хөл хорионы 2-р шатыг нэг алхам ахиулах болсноо мэдэгдлээ.
Солонгос улсын засгийн газар 12 сарын 1-нээс эхлэн Нийгмийн зай барих хөл хорионы 2-р шатыг нэг алхам ахиулах болсноо мэдэгдлээ.
Эрсдэл дагуулж болзошгүй фитнесс төв, саун, кафе, орон сууцны хорооллуудын уншлагын танхим гэх мэт газруудын үйл ажиллагаа явуулахыг түр зогсоож, ямар нэгэн үдэшлэг цуглаан зохион байгуулах боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Солонгос улсын засгийн газраас энэхүү хүнд хэцүү үеийг даван туулахад зориулж ард иргэддээ гамшгаас хамгаалах сангийн 3 дахь удаагийн мөнгөн тусламжийг ирэх “Цагаан сар”-аас өмнө багтаан олгохоо мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 438-аар нэмэгдэж нийт 34201-т хүрэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.