“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ

“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ

Америкийн Мерриам Вебстерийн толь бичигт цар тахал гэдэг нэр үг 2020 оны онцлох үгээр сонгогджээ.  “Заримдаа нэг үг бүхэл бүтэн эрин үеийг тодорхойлдог. Бид оны онцлох үгээ тодруулах судалгаа хийхэд нэг үг хамгийн түрүүнд гарч ирсэн. Бид “цар тахал” гэдэг үгийг 2020 оны онцлох үгээр нэрлэсэн” хэмээн Мерриам Вебстерийн толь бичгийн мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Цахим толь бичигт хамгийн олон хайлт хийгдэж, өнгөрсөн онуудтай харьцуулахад олны анхаарлыг хамгийн их татсан үгсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр онцлох үгийг нэрлэдэг байна. АНУ-д коронавирусний халдвар авсан анхны өвчтөн эмнэлгээс гарах үед буюу 2 дугаар сарын 3-нд цар тахал гэдэг үгний хайлт огцом нэмэгдэж эхэлжээ. Энэ үед тус үгний хайлтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 1621 хувиар нэмэгдсэн бол гуравдугаар сар гарснаас хойш 4000 хувиар нэмэгдсэн байна. Гуравдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдварт өвчнийг цар тахал хэмээн зарлах үед энэ үгний хайлт 115806 хувиар нэмэгджээ.

Мерриам Вебстерийн толь бичиг оны онцлох үгийг 15 дахь жилдээ дараалан ийнхүү сонгожээ. Өнгөрсөн онд “тэд” гэдэг үг оны онцлохоор тодорсон бол 2018 онд шударга ёс, 2017 онд феминизм, 2013 онд шинжлэх ухаан, 2021 онд социализм, 2011 онд прагматик зэрэг үг нэрлэгдэж байсан аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.