Диего Марадонагийн хувийн эмчид эрүү үүсгэн шалгаж эхэллээ
Аргентины прокурорын газраас домогт хөл бөмбөгчин Диего Марадонагийн хувийн эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Эмч Леопольдо Лукаг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн, өвчтөнд шаардлагатай тусламж үзүүлээгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Түүний эсрэг эмч нарт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн Марадонагийн охидын мэдүүлгүүдэд үндэслэн энэ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.
Эмч алдарт хөлбөмбөгчний үхэлд өөрийгөө болон өөр хэн нэгэн буруутай гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн эмч нарын багийнхан харин ч чадах бүхнээ хийснийг баталж байна.
Өчигдөр Лука эмчийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрлийг шүүхээс олгосон байна. Нэгжлэгийн үеэр Марадонагий өвчний түүх, холбогдох шинжилгээний бичиг, баримтуудыг хураан авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.