"Формула-1"-н аварга Их Британийн нисэгч Льюис Хэмилтон коронавирусээр халдварлажээ

"Формула-1"-н аварга Их Британийн нисэгч Льюис Хэмилтон коронавирусээр халдварлажээ

"Формула-1"-н долоон удаагийн аварга, Их Британийн нисэгч Льюис Хэмилтоны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тухай "Мерседес" багийн хэвлэлийн алба мэдээлэв.

“Мерседес” багийн гишүүн Л.Хэмилтон өнгөрсөн долоо хоногт гурван удаа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан ч даваа гарагт түүнд коронавирусний халдварт өвчний шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрчээ. Энэ үед дахин шинжилгээ өгөхөд, хариу эерэг гарсан байна.Одоогоор тэрбээр Бахрейнд тусгаарлагдаж байгаа бөгөөд түүнтэй ойр хавьтсан хүмүүсийг давтан шинжилгээнд хамруулж байгаа аж.

"Формула-1"-н энэ улиралд Л.Хэмилтон коронавирусний халдвар авсан гурав дахь нисэгч болжээ. Өмнө нь Мексикийн нисэгч Серхио Перес, Канадын нисэгч Лэнс Стролл нар халдвар авсан тухай мэдээлжээ. Л.Хэмилтон 12 дугаар сарын 4-нөөс 6-ны хооронд Бахрейнд болох Сахирын Гран-прин тэмцээнийг алгасаж байгаа аж.
Сануулан дурдахад, “Формула-1”-н уралдаанд Л.Хэмилтон 332 оноотойгоор нэгдүгээрт жагсаж, хугацаанаасаа өмнө аварга болсон юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японд товчлуур дарах шаардлагагүй цахилгаан шат зохион бүтээжээ 2020-11-30

АНУ-ын хоригийн улмаас Хонконгийн засаг захиргааны тэргүүн бүх мөнгөө гэртээ хадгалж байна 2020-11-30

Турк энэ сараас иргэдээ үнэгүй вакцинжуулна 2020-12-01

“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ 2020-12-01

Индонез улсад Левотоло галт уул дэлбэрч эхэлжээ 2020-12-01

"Формула-1"-н аварга Их Британийн нисэгч Льюис Хэмилтон коронавирусээр халдварлажээ 2020-12-01

Эйфелийн цамхаг энэ сарын 16-наас нээгдэж үйлчлүүлэгчдээ хүлээж авахаар болжээ. 2020-12-02

Диего Марадонагийн хувийн эмчид эрүү үүсгэн шалгаж эхэллээ 2020-12-02

Дэлхийн эдийн засгийг 2021 онд сэргэнэ хэмээн таамаглажээ 2020-12-02

АНУ-ын эрх баригчид тусгаарлалтын хугацааг 10 хоног болгож багасгахаар төлөвлөжээ 2020-12-02

ДЭМБ: 11 дүгээр сарын 23-наас 29-ны хооронд дэлхий даяар 3935330 шинэ тохиолдол илэрч, 69916 хүн нас баржээ 2020-12-02