Францын Ерөнхийлөгч асан Жискар д'Эстен коронавирусний халдварт өвчний улмаас таалал төгсжээ.
Францын Ерөнхийлөгч асан Валери Жискар д'Эстен 94 насандаа таалал төгсжээ.
Жискар д'Эстений төрөл садны хүмүүсийн мэдэгдсэнээр, тэрбээр коронавирусний халдварт өвчний улмаас нас барсан байна.
“Жискар д'Эстен Луар ба Шер муж дахь гэртээ 12 дугаар сарын 2-нд таалал төгслөө. Тэрбээр “COVID-19”-н халдвартай байсан бөгөөд биеийн байдал нь хүндэрсний улмаас таалал төгслөө. Өөрийнх нь хүсэлтийн дагуу түүнийг эцсийн замд нь үдэх ёслол гэр бүлийнх нь хүрээнд болно” хэмээн Жискар д'Эстений ойр дотныхон нь мэдэгджээ
Жискар д'Эстен зүрхний дутагдлын улмаас Францын хойд хэсгийн Тур хотын эмнэлэгт 11 дүгээр сарын дундуур хүргэгджээ. Өнгөрсөн 9 дүгээр сарын 14-нд түүнийг мөн уушги нь өвчилсний улмаас Парис хотын эмнэлэгт хүргэсэн байна. Тэнд тэрбээр Жорж Помпидугийн нэрэмжит эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.