Токиогийн Олимпд оролцох тамирчдад 4-5 хоног тутам коронавирусний шинжилгээ өгөх шаардлага тавина.

Токиогийн Олимпд оролцох тамирчдад 4-5 хоног тутам коронавирусний шинжилгээ өгөх шаардлага тавина.

Япон улс ирэх зун болох Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцох тамирчдад 4-5 хоног тутам коронавирусний шинжилгээ өгөх шаардлага тавихаар төлөвлөж байна.

“COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тамирчид халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч шинжилгээнд хамрагдана гэж Олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг боловсруулах ажлын хэсэг мэдээлжээ.

Мөн хилийн чанадаас Олимпын наадмыг үзэж сонирхохоор ирэх хүмүүсийг хүлээн авах, халдварын тохиолдол харьцангуй цөөн орноос ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтаас чөлөөлөх талаар хэлэлцэж байна. Гадаадын орнуудаас ирэх үзэгчдээс ойрын хавьтал тогтоох хавсралтыг ухаалаг гар утсандаа суулгах, биеийн байдлынхаа талаар мэдээлэхийг хүсэх төлөвтэй байгаа боловч тэдэнд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрөхгүй ажээ.

Арван мянган хүний багтаамжтай тамирчдын хотхонд халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь Олимпын наадмыг зохион байгуулагчдын шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудын нэг юм. Үүнтэй холбоотойгоор тамирчдын хотхоныг шинжилгээ хийх, хариуг гаргах байгууламжаар тоноглохоор төлөвлөжээ. Мөн хотхонд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд тамирчдыг тэмцээнд оролцсоны дараа үзлэг хийх юм. 

“Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн тамирчдын аюулгүй байдлын хангаснаар тэд тэмцээндээ илүү сайн анхаарах боломжтой болно” гэж Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Фүкүй Цүёши хэлжээ. Гэвч шинжилгээг хэрхэн хийх, наадмын нээлт, хаалтын ёслолын үеэр халдвартай тэмцэх ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зэрэг хэлэлцэх ёстой асуудал олон байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ "Спутник V" вакцинаа НҮБ-д танилцуулна 2020-12-02

“Facebook”-н криптовалют “Libra” нэрээ өөрчилж “Diem” болгохоор шийджээ 2020-12-02

В.Путин Вакцинжуулалтад өргөн хүрээтэй хамруулж эхлэхийг үүрэг болгожээ 2020-12-03

АНУ хоёрдугаар сард 100 сая хүнийг вакцинаар хангахыг зорьж байна 2020-12-03

Францын Ерөнхийлөгч асан Жискар д'Эстен коронавирусний халдварт өвчний улмаас таалал төгсжээ. 2020-12-03

Токиогийн Олимпд оролцох тамирчдад 4-5 хоног тутам коронавирусний шинжилгээ өгөх шаардлага тавина. 2020-12-03

АНУ-ын 40 гаруй муж улсууд “Facebook”-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ. 2020-12-03

БНХАУ-ын Чаньэ-5 төхөөрөмж саран дээр амжилттай газардсан 2020-12-03

OECD: Дэлхийн эдийн засаг 2021 оны эцсээр сэргэнэ 2020-12-03

Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайг цагдан хорьжээ 2020-12-03

Токиогийн Прокурорын газар Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар зарлан дуудах хуудсыг илгээжээ 2020-12-03