OECD: Дэлхийн эдийн засаг 2021 оны эцсээр сэргэнэ
Дэлхийн олон оронд коронавирусний хоёр дахь, гурав дахь давлагаа бий болсон ч цар тахлын эсрэг хэд хэдэн вакцин зөвшөөрлөө хүлээж байна. Вакцин гарган авсны үр дүнд дэлхийн эдийн засгийн байдал 2021 оны сүүлээр сэргэх нааштай төлөв ажиглагдаж байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагаас мэдэгджээ.
Тус байгууллагын хамгийн сүүлийн тайлан мэдээгээр дэлхийн эдийн засаг энэ онд 4.2 хувиар буурах төлөвтэй байгаа хэдий ч 2021 онд 4.2 хувиар, 2022 онд 3.7 хувиар өсөх урьдчилсан төлөв гарчээ. 2021 оны сүүл гэхэд дэлхийн нийт ДНБ цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, энэ сэргэлтийг Хятадын эдийн засгийн өсөлт түүчээлэн гэсэн урьдчилсан төлөв харагдаж байгаа юм байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагын судалгаанд онцолсноор 2020 онд эдийн засаг нь өсөлттэй гарах цор ганц улс нь БНХАУ байна. Хятадын эдийн засаг 9-р сард таамаглаж байснаар энэ онд 1.8 хувиар өсөх төлөвтэй байна. 2021 онд бусад улс орнуудаас хамгийн өндөр буюу 8 хувиар өсөх нь.
АНУ болон Европын холбооны орнууд дэлхийн эдийн засаг дахь жин нөлөөтэйгээ харьцуулахад харьцангуй бага хувиар эдийн засаг нь өсөх төлөвтэй байна. Дэлхийн номер нэг эдийн засаг АНУ энэ онд 3.7-ийн уналттай гарах бол 2021 онд эдийн засаг нь 3.2 хувь, 2022 онд 3.5 хувиар өсөх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.