КОРОНАВИРУС: Дэлхийд нийт 78619 тохиолдол бүртгэгдэж, 2459 хүн нас барлаа
Өнөө өглөөний /2020.02.23/ байдлаар коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхийн хэмжээнд нийт 78619 болж, 22932 хүн бүрэн эдгэрсэн бол 2459 хүн нас баржээ.
Хятадад нийт 31 мужид шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол 77035 болж, хоногт 1032 хүнээр нэмэгдлээ. Урд хөршид 11477 хүний биеийн байдал хүнд байгаа бол 22758 хүн бүрэн эдгэрчээ.
БНХАУ-ын Хонконг 69 (+1), Макао 10, Тайвань 26, нийт 105 тохиолдол байна.
Улсаар авч үзвэл, Өмнөд Солонгост 433, Япон 122 (+17) (Diamond Princess хөлөг онгоц 634), Сингапур 85, Тайланд 35, Иран 28 (+10), Малайз 22 (+10), Арабын нэгдсэн эмират улс 13 (+4), Филиппин 3, Энэтхэг 3, Балба, Камбож, Шри Ланка, Израиль, Ливан тус бүр 1, Герман 16, Франц 12, ИБУИНХУ 9, Итали 76 (+56), ОХУ, Испани тус бүр 2, Швед, Финланд, Бельги тус бүр 1, АНУ 35 (+1), Канад 8, Австрали 21 (+4), Египет 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Хятадаас гадна 28 улсад шинэ төрлийн коронавирусийн 1352 тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.